• Ундаа, ус
  • Кофены жижиглэн болон бөөний худалдаа

Эф Эм Си Жи Глобал ХХК

“ЭфЭмСиЖи Глобал” ХХК нь 2013 онд үүсгэн байгуулагдаж,  худалдаа борлуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Дэлхийн зах зээл дээрх ТОП худалдааны компани болох 270 гаруй жилийн түүхтэй “JDE Peet’s”-ийн Монгол Улс дахь албан ёсны Дистрибьютер компани юм.

 

“JDE Peet’s” компани нь дэлхийн зах зээлд өөрийн гэсэн худалдааны тэмдэгтэй Jacobs, Peet’s, L’OR, Carte Noire, Gevalia, Pilao, Moccona, Maxwell House зэрэг брэндүүдийг борлуулдаг.

 

“ЭфЭмСиЖи Глобал” ХХК нь Монгол Улсын зах зээлд 100% кофены худалдаа, борлуулалтаар дагнаж ажилладаг цорын ганц компани ба Монгол улс, Улаанбаатар хот болон 21 аймгийн нийт 5000 гаруй цэгт борлуулалт, түгээлт хийж ажиллаж байна.


Бид Монгол улс даяар Jacobs, Carte Noire, Maxwell House брэндийн найруулдаг, чанадаг /үрлэн болон нунтаг/, микс /1-т 3/ төрлийг кофег түгээн борлуулж, инстант буюу найруулдаг кофены зах зээлийн 45%-г эзэлдэг, Монгол улсын кофены  борлуулалт, түгээлт хийдэг №1 компани юм.

Jacobs брэндийн кофе нь Арабика болон Робуста төрлийн үрийг хольж хийдэг. Арабика нь кофенд зөөлөн амт, бага зэрэг жимсний охь өгдөг бол Робуста нь кофенд хүч чадал, баялаг амтыг нэмдэг. Тус брэндийн боловсруулалтад гүн хөлдөөж хатаах технологи ашигладаг нь найруулдаг төрлийн кофе талст хэлбэрээр савлагдаж өөрийн амт, чанарыг маш сайн хадгалж үлддэг юм.

Carte Noire брэндийн кофег Бразил, Этиоп, Гватемалаас сонгон авч “хар алтан” өнгөтэй болтол нь хуурч боловсруулдагаараа онцлог ба энэ арга нь баялаг амт, үнэрийг бий болгодог. Уг брэнд нь  кофены ангилалд шинэ бүлэг нээж, чанарын шинэ стандарт болох “Дээд зэрэглэлийн Арабика”-г бий болгосон.

Maxwell House брэнд нь Арабика болон Робуста төрлийн үрийг илүү зөөлөн амт, үнэрийг гарган авч хийдэг ба 1961онд анх удаа хэрэглэгчдэд гүн хөлдөөж хатаах технологиор боловсруулагдаж танилцуулсан юм. Энэхүү кофе нь АНУ-д 100-аад жил хамгийн хүчирхэг брэндээр нэрлэгдэж байгаа.

This is the heading

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.