• Үл хөдлөх хөрөнгө зуучлал

Ачит Булаг ХХК

Ачит булаг ХХК нь 2009 онд үүсгэн байгуулагдаж үл хөдлөх хөрөнгийн түрээс, хүнсний жижиглэнгийн худалдаа, хүнсний бөөний худалдаа чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байлаа.


Анхны жилүүдэд компанийн үйл ажиллагаа нь гадаад худалдааны салбарт төвлөрч бусад улс орнуудаас хүнс, ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг импортлон дотоодын зах зээлд нийлүүлж эхэлсэн.


2015 оноос компанийн үйл ажиллагаа улам тэлж, өөрийн эзэмшлийн болон хамтран эзэмшлийн үл хөдлөх хөрөнгийг түрээс, зуучлалын чиглэлээр бизнесийн шинэ салбарыг амжилттай нэвтрүүлсэн. Ингэснээр худалдаа, агуулах, оффисын зориулалттай объект, үл хөдлөхийг аж ахуйн нэгжүүдэд түрээслэх замаар үйл ажиллагааны хүрээгээ өргөжүүлсэн.


Өдгөө тус компани нь олон жилийн туршлага, мэргэжлийн баг хамт олон, найдвартай түншлэлд тулгуурлан үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж, хууль тогтоомжийн хүрээнд ил тод, хариуцлагатай бизнес эрхэлж орлогын тогтвортой эх үүсвэрийг бий болгоод байна.

achitbulag