Бид хамтдаа илүү хүчтэй

хамтын итгэлцлээр үнэ цэнийг бүтээнэ.

Манай компанийн амжилт нь хамт олны эв нэгдэл, харилцагчийн итгэлцэл дээр үндэслэдэг. Бид нэг зорилгын төлөө нэгдэж, харилцагч бүрт үнэ цэнийг мэдрүүлэн, итгэлтэйгээр үйлчилдэг.

Бид хамтдаа илүү хүчтэй хамтын итгэлцлээр үнэ цэнийг бүтээнэ.

Манай компанийн амжилт нь хамт олны эв нэгдэл, харилцагчийн итгэлцэл дээр үндэслэдэг. Бид нэг зорилгын төлөө нэгдэж, харилцагч бүрт үнэ цэнийг мэдрүүлэн, итгэлтэйгээр үйлчилдэг.

  • Үйлдвэрлэл, үйлчилгээ
  • Гадаад, дотоод худалдаа
  • Үл хөдлөх хөрөнгө зуучлал
324530169_729940268351448_6275299150163944497_n

Цахиур групп нь 1989 онд үйлдвэрлэл үйлчилгээ, гадаад, дотоод худалдаа , үл хөдлөх хөрөнгө зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа эхлүүлсэн бөгөөд үүсгэн байгуулагч Дашгайн Бат-Эрдэнэ захирал компаниа будаа шиг арвин, зах хязгааргүй үргэлжлэх галын дөл шиг мөнхөд бадамлахыг билэгдэн “Цахиур” хэмээх нэрийг өгчээ.

Цахиур групп нь салбар компаниудаараа дамжуулан Улаанбаатар хотын 5000 гаруй цэг, салбар 16 аймагт 2000 цэгт худалдаа, үйлчилгээ явуулдаг Монголын бизнесийн салбарт тогтвортой өсөлт, өргөн цар хүрээтэйгээр 35дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна.

Бидний
эрхэм зорилго

Бид Монгол Улсад загвар болсон мэргэжлийн борлуулалт, түгээлтийн компани байна.

Бидний
үнэт зүйлс

Эдгээр үнэт зүйлс нь Цахиур группийн бизнесийн соёл, стратеги, хүний нөөцийн бодлого, нийгмийн хариуцлагын үйл ажиллагаанд суурь болдог.

Ажил, үйл ажиллагаанаад хариуцлагатай хандаж, хэрэглэгч, хамтрагч, нийгмийн өмнө үүргээ ухамсарладаг.

Ил тод ёс зүйтэй, шударга зарчимд тулгуурлан ажилладаг.

Тасралтгүй суралцах, шинэчлэл хийх, инновацийг дэмжих замаар хөгжлийг эрхэмлэдэг.

Багийн уялдаа холбоо, харилцан хүндлэл, хамтдаа амжилтад хүрэх зарчимд итгэдэг.

Үйлчлүүлэгийн хэрэгцээ, сэтгэл ханамжийг нэн тэргүүнд тавьдаг.

Бид энэ 35 гаруй жилийн хугацаанд дараах үнэт зүйлийг бий болголоо:

35 гаруй жилийн турш үйл ажиллагаагаа явуулахдаа бид өөрийн гэсэн нэр хүндтэй, найдвартай, итгэлийг төрүүлсэн харилцагч, хамтрагч байж чадсан.
Монгол Улсын худалдааны зах зээлд Цахиур ХХК ийг танихгүй, мэдэхгүй харилцагч, нийлүүлэгч, өрсөлдөгч байхгүй билээ.

Урт хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулснаар компани өөрийн соёл, туршлага, мэргэжлийн ур чадвартай боловсон хүчинтэй болж, цаг үетэйгээ хөл нийлүүлэн орчин үеийн техник технологийг нэвтрүүлсээр байна. Цахиур групп нь харилцагч, хэрэглэгчийн үйлчилгээ, хамтын ажиллагаандаа өөрийн гэсэн өнгө аяс, олон талын туршлага хуримтлуулж чадсан хүчирхэг байгууллага юм.

Үйл ажиллагааныхаа түүхэн явцад манай компани олон сорилттой тулгарч тэдгээрийг амжилттай даван туулсан нь бидний түүхэн замналыг харуулдаг.  Аливаа амжилтыг хамт олноороо, бүх түвшний багийнхнаа урамшуулж, хамт олны эв нэгдлийг нэмэгдүүлж, нийгмийн хариуцлагыг сайжруулах нь бидний чухал үнэт зүйлийн нэг билээ.

Бид ойрын хугацааны төлөвлөгөөндөө шинэ зах зээл, шинэ хамтрагчидтай болж улам өргөжин тэлэх бодлого баримталж байна. Нтр гээд нэг жаахан сэтгэл гаргаад, ургуулан бодож бичмээр байна.

Байгууллагын хамгийн үнэ цэнэтэй хөрөнгө бол яахын аргагүй хамт олон юм. Бид хамт олныхоо хөдөлмөр, сэтгэл, зүтгэлийг үнэлж урамшуулах нь зөвхөн ажилчдын сэтгэл ханамжийг нэмэгдүүлээд зогсохгүй, гүйцэтгэл, бүтээмж, компанийн амжилтад шууд нөлөөлдөг гэж үздэг.

ЦАХИУР ГРУППИЙН

Харъяа компаниуд

Гадаад, дотоод худалдаа

Гадаад худалдаа, бууз, банш, кимчи, мах махан бүтээгдэхүүний бөөний болон жижиглэн худалдаа

Гадаад, дотоодын тээвэр, логистик

Какао, шоколад, чихрийн, жижиглэн болон бөөний худалдаа

Кофены жижиглэн болон бөөний худалдаа

Сүү, сүүн бүтээгдэхүүн, талх нарийн боов, гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа

Үл хөдлөх хөрөнгийн худалдаа, зуучлал

УДИРДЛАГЫН БҮРЭЛДЭХҮҮН

Д.Бат-Эрдэнэ

Үүсгэн байгуулагч

С.Оюунчимэг

Санхүүгийн зөвлөх

Б.Бат-Өлзий

Гүйцэтгэх захирал

У.Ганзориг

Борлуулалт хариуцсан захирал

Р.Даваажав

Си Би Эйч Кэйр
Ерөнхий менежер

Ш.Баатарцогт

Свийтрөүд
Ерөнхий менежер

Л.Цээсүрэн

Эф Эм Си Жи Глобал
Ерөнхий менежер

Ц.Дамбажанцан

Амгалан Зам
Ерөнхий менежер

ТҮҮХЭН ЗАМНАЛ

1992 он

Цахиур компани үүсгэн байгуулагдсан

1994 он

Reemtsma GmbH-н албан ёсны борлуулагч болсон, одоогоор Imperial Tobacco Group (ITG)-н нэг хэсэг

1996 он

Дархан Хүнс ХК-г худалдан авсан – 50 гаруй нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэл /талх, нарийн боов, cүү, сүүн бүтээгдэхүүн/

2007 он

Свийт Роуд ХХК-г байгуулсан ба  чихэр болон хурдан гүйлгээтэй өргөн хэрэглээний барааны худалдаанд төвлөрсөн бөгөөд /Dirol Cadbury/ KRAFT Chocolate-н дистрибьютор болсон

2009 он

Үл хөдлөх хөрөнгийн түрээс, хүнсний жижиглэнгийн худалдаа, хүнсний бөөний худалдаа чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг Ачит Булаг ХХК-г байгуулсан.

2010 он

Олон улсын тээвэр, зуучийн компани Ачит Булаг ХХК байгуулагдав.

2013 он

Монголын зах зээлд 17 компанийн албан ёсны дистрибьютер болов.

2013 он

Улсын хэмжээнд 450 гаруй ажилтантай, 5,174 борлуулалтын цэгийг хамарсан хамгийн өргөн түгээлтийн сүлжээтэй компани болов.

2015 он

Mondelez International / Kraft Foods компанийн Монгол дахь цорын ганц албан ёсны дистрибьютер болов.

2017 - 2018 он

FMCG Global ХХК байгуулагдаж, JDE (Jacobs) брэндийн дистрибьютер болж, борлуулалт тогтмол өсөв.

2020 он

Хувийн хөгжил, баг бүрдүүлэлт, түгээлтийн 360° хяналт нэвтрүүлж, бүх талын стандартыг салбар салбарт нь баталгаажуулав.

2024 он

CJ GROUP (БНСУ) болон Henan Yongda Daokou Food Co., Ltd (БНХАУ) компанитай хамтран хөлдөөсөн хүнсний салбарт орж ирэв.

2024 - 2026 он

Шинэ барилга байгууламжийн төсөл:

  • Цахиур группийн төв байр: 2,200 м²
  • Амгалан Зам ХХК: 5,600 м² агуулах, 800 м² оффис

ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГУУД

Цахиур группийн түүх

Доорх товч дээр дарж бичлэгийг тоглуулаарай

Хамтран ажиллахад
үргэлж нээлттэй

Та бидэнтэй холбогдохыг хүсвэл доорх утасны дугаараар болон шууд хүсэлт илгээн холбогдох боломжтой.

7018-2821

info_marketing@tsakhiurgroup.mn

Хүсэлт илгээх