- Гадаад, дотоод худалдаа
Mondelez International
Си Би Эйч Кэйр компани нь 2013 оноос АНУ-ын хүнс үйлдвэрлэгч Mondelez International компанийн Монгол дахь албан ёсны гэрээт борлуулагчаар ажиллаж байна.
“Си Би Эйч Кэйр” ХХК нь Монгол улс, Улаанбаатар хот болон 21 аймгийн нийт 5000 гаруй цэгт борлуулалт хийдэг.
Монголын зах зээл бид бүгдийн хамгийн сайн мэдэх, хайртай, дурсамжтай бренд болох Alpen gold, анхны тэсэрдэг шоколад Alpen gold Maxfun, зуу гаруй жилийн түүхт домогт Milka, дэлхийн №1 жигнэмэг Oreo, хүүхэд бүхний хайрт Барни бамбарууш, сэнгэсэн Dirol, ээжүүдийн таалдаг Юбилейное, шинэхэн амттан 7 days зэрэг брэндийн хүнсний бүтээгдэхүүнүүдийг зах зээлд нэвтрүүлж борлуулж байна.
Амттан бол алжаал ядаргаа, стрессийг тайлдаг учир Си Би Эйч Кэйр ХХК-ийн хамт олон маань хэрэглэгч нартаа үргэлж аз жаргал, хайр түгээж ажилладаг.
- Монголын зах зээлд Альпен Голд, Максфан, Милка, Дирол, Орео, Барни, Юбилейное, 7 days зэрэг брэндүүдийн хүнсний бүтээгдэхүүнүүдийг борлуулж байна.
- Манай бүтээгдэхүүнүүд нь генийн өөрчлөлтгүй, химийн нэмэлтгүй, амин дэмтэй гэдгээрээ олонд танигдсан.










Milka шоколад
Милка нь Дэлхийн хамгийн алдартай шоколадны брэндүүдийн нэг юм. Альпын нурууны үнээний сүүгээр хийсэн Милка нь 1901 оноос хойш Герман болон бусад орны хэрэглэгчдийн топ сонголт байсаар ирсэн.
Сонирхолтой баримтууд:
- Милка шоколад нь Дэлхийн 15 улсад үйлдвэрлэгддэг.
- 1 цаг тутамд Дэлхий даяар 150,000 Милка шоколад зарагддаг.
- Милка брендийн нэр нь Milch+Kakao гэсэн 2 Герман үгсийн нийлбэр
Oreo
Орео бренд нь Mondelez International-ийн хамгийн их эрэлттэй бүтээгдэхүүний нэг бөгөөд жилд 2 тэрбум долларын эргэлттэй байдаг. 1912 онд АНУ-д анх худалдаанд гарсан Oreo нь дэлхийн хамгийн их борлуулалттай жигнэмэг болж, 100 гаруй оронд хэрэглэдэг.
Сонирхолтой баримтууд:
- Орео жигнэмэг Дэлхийн 100 гаруй улсад зарагддаг.
- 1 жилд үйлдвэрлэгдэж байгаа Ореоны хэмжээ нь Дэлхийг 5 удаа тойрох урттай байдаг байна.
- Анхны Орео үйлдвэрлэгдсэн Нью Йоркийн гудамжийг “Ореоны зам” гэж нэрлэдэг.