- Гадаад, дотоод худалдаа
Цахиур ХХК
Цахиур группийн үндсэн чиглэл нь 1989 оноос хойш хүнсний түргэн эргэлттэй хэрэглээний бараа амттан, өргөн хэрэглээний болон ахуйн бүтээгдэхүүний импорт, түгээлт юм.
Манай компани Монголын хэмжээнд 7,175 борлуулалтын цэгт (POS) бүтээгдэхүүн хүргэдэг хамгийн өргөн түгээлтийн сүлжээг байгуулсан бөгөөд 600 гаруй мэргэжлийн ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна.
Цахиур ХХК нь Монгол Улсад өдөр тутмын хэрэглээний бүтээгдэхүүн, жижиглэнгийн барааны борлуулалт, маркетинг, түгээлтийн салбарт 32 гаруй жилийн туршлагатай. Өнөөдөр бид 500 гаруй мэргэжлийн, эрч хүчтэй ажилтантай бөгөөд 150 гаруй тээврийн хэрэгслийг ашиглан зах зээлд 400 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг борлуулан ажиллаж байна.
Бид нийлүүлэгчид, үйлчлүүлэгчид болон бусад бизнесийн түншүүдтэй урт удаан хугацааны харилцаа тогтоож ажилласаар ирсэн бөгөөд бидний бүтээсэн борлуулалтын арга барил ,нэр хүнд болон ур чадвартай ажилчдын ачаар бараа бүтээгдэхүүнээ түгээдэг 5,015 борлуулалтын цэгийг бий болгож бүтээгдэхүүнээ нийлүүлэн ажиллаж байна. Түүнчлэн бид 21 аймагт нийт 18 борлуулалтын оффис,22 агуулах, 52 дэд салбартай. Бидний зорилго Монголын өнцөг булан бүрт хүрч, бүх борлуулалтын цэгүүдийг хамрах юм.